Монголын вэб сайтынхан уулзалдав

Монголын сайтуудын холбоо анхдугаар уулзалтаа өчигдөр зохион байгууллаа. 1994 оноос Монголд анх интернэт хөгжиж эхэлсэн байна. Сайтуудын уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийт сэтгүүлчид төдийгүй, интернэт хэрэглэгч, ард иргэддээ мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Цахим сэтгүүлзүйн хөгжлийн цаашдын хөгжил-,Data Center, Social media хэрэглэгчдэд зориулсан илтгэлүүдийг тавьж байсан юм.

Илтгэлүүдэд дурдсанаар 26 мэдээллийн сайт байдгаас зургаа нь өөрсдөө мэдээлэл бэлтгэн нийлүүлдэг аж. Харин бусад нь бие биеэсээ хуулах аргаар сайтынхаа мэдээллийг тараадаг гэнэ.

Монголд сайтуудын холбоо байгуулагдсан нь интернэт хэрэглэгч хэр өсөж, интернэтийн орчин хэрхэн хөгжиж байгааг харуулж байгаа хэрэг юм. Ийнхүү алдаа оноогоо дэнсэлсэн Монголын сайтуудын холбооны анхдугаар зөвлөлгөөн амжилттай болов.

А.БИЛГҮҮН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих