Хөх толбыг нь мэдэхгүй зодсон хэмээн гүтгэжээ
Филиппины иргэн Чарльз Эргэн гэгчид өөрийн төрсөн үрээ алдсан гэх Т.Аятунгаа бүсгүй одоо ч олны анхааралд байсаар байна.
Гэхдээ түүнийг бид төрсөн үрээ алах шахсан эх хүн хэмээн буруутгаж байгаа. Энэ хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй бөгөөд хэнийх нь буруу гэдгийг ч ялгаж салгалгүй өдийг хүрсэн.
Харин өнгөрсөн хугацаанд Т.Аятунгааг өөрөөсөө болж ийм байдалд хүрчихээд байгааг л амтай бүхэн ярьж, гартай болгон чичилж байлаа. Хүүхэддээ архи уулгасан, гэр бүлийнхэндээ дарамт үзүүлдэг байсан шоучин хүүхэн гэж ирээд л хэвлэлийн баатар болгож, янз бүрийн нэр хоч өгч, цоллохдоо сайн хүмүүс гэдгээ өнгөрсөн хугацаанд бид хангалттай харууллаа.
Үнэндээ бол алгын чинээ үрээ алдаж, амьдын хагацалд уначихаад байгаа турьхан бүсгүй эрийн цээнд хүрсэн залууг дарамтална ч гэж юу байх вэ. Бас төрсөн үр хүүхдийнхээ ам руу архи цутгаж байдаг дүүрсэн толгойтой эх хүн Монголд байна гэдэгт би лав итгэхгүй.
Хэчнээн муу, муухай байлаа ч бид элэг нэгтнээ өмгөөлж, ямагт тэднийхээ эрх ашгийн төлөө явах учиртай. Уг хэрэг одоо ч шийдэгдээгүй бөгөөд Монголын талаас Ч.Тэргэлсарыг ээжийнх нь асрамжид авах талаар хөөцөлдөж байгаа ч Филиппины талаас охиныг өгөхөд 5000 хүний гарын үсэг хэрэгтэй хэмээжээ.
Тиймээс 5000 хүний гарын үсэг цуглуулахаар Т.Аятунгаа тун ч их хичээж цахим ертөнцийн найзуудаасаа тусламж хүсч байгаа. Филиппины тал ч охины ээжид нь буцааж өгөх хүсэлт тавьж байгаа бөгөөд Чарльз Эргэн гэгч нь монгол хүүхэд төрөхдөө нуруун дээрээ хөх толботой төрдөг гэдгийг мэдэхгүйгээс нуруун дээр нь гарсан хөх толбыг ээж нь зодож хөхрүүлсэн хэмээн андуурч гомдол гаргасан аж.
Нурууных нь хөх толбо одоо арилсан бөгөөд охин тоглох тоглоомгүй, харж хандах хүнгүй маш хэцүү орчинд өсч торниж байгаа учраас тус улсын хүний эрхийн байгууллагынхан охиныг ээжийнх нь асрамжид өгөх талаар хөөцөлдөж эхэлжээ.
Т.Аятунгаагийн хувьд хүүхдээ зодсон зүйл байхгүй бөгөөд тэрбээр өөрийн Фэйсбүүк хуудсандаа “Сайн байна уу. Миний нялх үр Тэргэлсарыг эх оронд нь авч ирэх буянтай үйлд нэгдэж sign хийж туслаач, 10000 SIGN хэрэгтэй байна. Цаашаа түгээж сэтгэл нэгтэйгээр хамтран зүтгээч МОНГОЛЧУУДАА http://www.change.org/petitions/please-bring-9-month-old-toddler-tergelsar-home ” хэмээн бичиж байгаа билээ.
Харамсалтай нь хэзээнээсээ өөдөө гарсан нэгийгээ татаж, унагаадаг муу зангаа энэ удаад ч мөн элэг нэгтэндээ харууллаа. Саяхны нэгэн өдөр манай зарим цахим мэдээллийн сайтууд Т.Аятунгаагийн бүжиглэж байгаа зургийг нь авчихаад “Үр хүүхдээ алдсан гэчихээд яаж шоудаж чадаж байна” хэмээн нийтэлсэн байсан.
Мэдээж дор нь үй түмэн доромжилсон, хараасан сэтгэгдэл. Хэн нэгний дотор руу нь өнгийж, нэг өдөр хамт амьдарч үзээгүй байж, зөвхөн гаднаас нь хараад өнгөц дүгнэнэ гэдэг бол байж болшгүй асуудал. Хэн ч алддаг. Харин алдаан дээр нь дөрөөлж, нэгийгээ улам бүр балчиг, намаг руу түлхэх хэрэггүй.
Үрээ алдсан эхийн зовлонг зөвхөн энэ бүхнийг бие сэтгэлээрээ мэдэрнэ. Тиймээс өнгөрсөн хугацаанд хэчнээн шөнийг хугас нойр, нойтон дэртэй өнгөрүүлснийг бид мэдэхгүй.
“Чи миний Тэргэлсар, хайрын бурхан” хэмээн бичиж, элэг нэгтнүүдээсээ тусламж хүсч буй түүнд тусалцгаая. Ямартай ч ханилсан эр нь хөх толбыг нь мэдэхгүй зодсон хэмээн гүтгэсэн гэх. Гүтгэсэн, гүтгүүлсэн аль нь ч байсан Ч.Тэргэлсар охиныг эх орондоо ирэхэд нь монголчууд бид туслах учиртай.
Эх сурвалж: Монголын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.











Хүүхдээ нэхэх биш мөнгө нэхэж л байсан байхгүй юу даа.Харваас мөнгө гэвэл яахаас ч буцахгүй царайтай юм байна даг.Яахав амь зогоох гэж л ядарч байгаа амьтан бололтой