Харийн нөхөртөө охиноо алдсан Т.Аятунгаа найз залуутай болжээ

Т.Аятунгаа гэх содон нэртэй загвар өмсөгч бүсгүй Интерполоор эрэн сурвалжлагдаж олны анхаарлын төвд орсон гэхэд болно. Тэрбээр зургаахан сартай Тэргэлсар охиноо харийн оронд, ямар ажил эрхэлдэгийг нь ч мэдэхгүй эцэгт нь орхиод ирсэн талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байлаа.
Түүний нөхөр Чарльз Эдвард гэх залуу Монголын сэтгүүлчдэд зориулан фейсбүүк нээж “Аятунгаа миний охиныг хэвтэрт ортол нь зодсон. Охин минь эрчимт эмчилгээ хийлгээд одоо арай дээрдэж байна. Тэр бол эх байх эрхгүй, маш их шуналтай эмэгтэй” хэмээн бичээд нутгийнхаа шүүгчийн захирамжийг, эмнэлгийн магдалалтай оруулж байсан билээ.
Түүний талаарх мэдээлэл нийтэд цацагдах үеэр харийн залуу өөрийн фейсбүүк хаягаа устгасан.
Нэг хэсэгтээ л хэвлэлийн баатар болсон Т.Аятунгаа “Охиноо олж авахын тулд чадах бүхнээ хийнэ, надад та бүхэн туслаарай” хэмээж байсан ч өөрийнх нь хэлсэн ярьсаныг бичсэн сэтгүүлчдийн эсрэг хэрэндээ “дайн” зарлаад авсан. Гэвч тэр тэгсээд ч тэр сураг алдарсан.
Тэгвэл Т.Аятунгаа бүсгүй өдгөө Налайх дүүрэгт амьдарч байгаа сурагтай. Түүнчлэн, тэрбээр өөрийн цахим хуудаснаа шинэ зургуудаа нэмж, найз залуутай болсноо мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр найз залуутайгаа хамт авхуулсан зураг дээрээ “I god mine” хэмээн бичжээ.
secret.mn




URL:










