Төрийн ордон, хувийн компаниуд руу буудсан Ц.Мөнхбаяр тэргүүтэн улстөрөөр халхавч хийн авилга нэхдэг байжээ
Өнгөрөгч даваа гараг буюу УИХ-ын ээлжит бус чуулган нээгдсэн өдөр Монголын гол мөрнүүдийг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтнүүд төрийн ордоны гадаа буун дуу гаргаж ард иргэдийг айлган сандаргасан. Түүнчлэн нэр бүхий хоёр газар тэсрэх бодис тавьж үймээн самуун үүсгэхийг завдсан хэрэгт нь тэднийг цагдаагийнхан болон ТЕГ шалгаж байгаа юм.
Гол ус, байгаль экологийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж буйг нь хэн ч буруу гэдэггүй. Харин уул уурхайн зарим компани руу буудаж, айлган сүрдүүлж, мөнгө нэхсэн гээд сүүлийн үед рекет талын таагүй зүйлд суралцаад байгаад нь иргэд ихээхэн дургүйцэх болсон юм.
“Урт нэрт” хуулиар халхавчлан Монгол орны уул ус, газар шорооныхоо төлөө хэмээн уул уурхайн компаниуд болон аж ахуйн нэгжүүдээс ихээхэн хэмжээний “авлига” нэхдэг, зэр зэвсэгээр айлган сүрдүүлдэг Ц.Мөнхбаяр нарын үйлдсэн хэргүүдийг шалгаж тогтоосон шүүхийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Тэд үйлдсэн хэргүүдээ улстөржүүлж хэргээс мултардаг байна.



URL:













