Дүрэм зөрчсөн 19 мянга орчим иргэний 60.2 хувь нь торгуулиа төлжээ

Дүрэм зөрчсөн 19 мянга орчим иргэний 60.2 хувь нь торгуулиа төлжээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс /ЗХУТ/-өөс өнгөрөгч сарын 1-ний өдрөөс хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ.

Энэ ажлын хүрээнд тус төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан энэ сарын 18-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 19 мянган орчим иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна.

Үүнээс гэрлэн дохионы зөрчил 5955, хурд хэтрүүлсэн зөрчил 12992 бүртгэгджээ.

Торгууль төлөлтийн байдлыг авч үзвэл нийт зөрчлийн 60.2 хувь буюу 102 сая гаруй  төгрөгийг нийслэлийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байна.

Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч байгаа аж.

Ташрамд дурьдахад жолооч хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол МУ-ын захиргааны хуулийн дагуу 10 мянгаар төгрөгөөр торгуулах заалттай байдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.


URL:

Сэтгэгдэл бичих