Цагаан ордон руу нэгэн эмэгтэй машинтайгаа дайрчээ

Нэгэн эмэгтэй жолооч АНУ-ын Цагаан ордны хамгаалалтын бүсийг давж дотогш нэвтрэх гэж буй мэт үйлдэл гаргаж машинаараа хашааг дайрсан хэрэг өчигдөр үд дундын үед гарчээ. Цагдаагийнхан аюулыг таслан зогсоох зорилгоор түүний машины гаднаас буудаж хөнөөсөн байна. Мөн нэг настай хүүхэд машинд байжээ.
Харамсалтай нь энэхүү үйлдлийг террорист халдлага эсвэл гэнэтийн осол байсныг албаныхан хэлж мэдэхгүй байгаа аж.
Хэрэг гарахаас хэдэн хормын өмнө Infiniti Sedan маркын машин Цагаан ордны хамгаалалтын бүс орчмыг тойрон эргэлдэж байгаад гэнэт дайрсан нь энэ аж. Харин хамгаалалтын албаныхан болон цагдаа нар болзошгүй аюулаас сэргийлэн түүн рүү гал нээх үед тэрээр машинтайгаа зугтах гэсэн боловч түүнийг хамгаалалтын албаны машинуудаар бүчин авчээ. Харин буудалцааны дараа түүнийг эмэгтэй хүн байсныг нь тогтоож хамт байсан нэг настай хүүхдийг машинаас гаргажээ.
Амиа алдсан сэжигтэн эмэгтэйг Мириам Кэри гэдэг бөгөөд 34 настай, шүдний эрүүл ахуйч мэргэжилтэй, Коннектикутын Стэмфордод амьдардаг байсныг тогтоосон байна. Тэрээр зэвсэглээгүй байсан ч цагдаагийн албан хаагчид болон хамгаалалтын машинуудыг мөргөсөн нь гэнэтийн осол биш мэт байгаа аж. Цагаан ордны цагдаагийн албаны дарга Ким Дайн “Энэхүү хэргийг террост халдлага байсан гэх баталгаа одоохондоо байхгүй” гэжээ.
Аз болоход дотор нь байсан нэг настай охин бэртэж гэмтээгүй ч гэлээ түүнийг үзлэгт оруулахаар эмнэлэгт хүргэжээ.

Б.Сондор
URL:




