Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ

Дэнжийн мянгын замыг ирэх долоо хоногт нээнэ

Дэнжийн мянгын зам буюу 39 дүгээр сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор зах – эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Баткубик” ХХК тус замыг гурав хувааж хаах төлөвлөгөөт график гарган ажлаа эхэлсэн.

Төлөвлөгөөний дагуу гурав дахь хэсэг буюу “Нарантуул-2” захаас Зам гүүрийн бааз хүртэлх 450 метр замыг энэ сарын 4-ний орой 22:00 цагаас эхлэн 10 хоногийн хугацаатай хаасан юм.

Улмаар энэ сарын 14-ний орой энэхүү замын зорчих хэсгийг бүрэн нээхээр төлөвлөжээ.


URL:

Сэтгэгдэл бичих