Цэрэг татлагад очихгүй бол 50 мянган төгрөгөөр торгоно
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа энэ сарын 15-аас эхэлнэ.
Тиймээс цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.
Харин цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байранд ирээгүй бол тухайн иргэнийг 50 мянган төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэх гэнэ.
Мөн ажил олгогч болон бүх шатны боловсролын байгууллагууд цэргийн насны иргэдээ цэргийн жинхэнэ албанд татагдмагц нь ажил, сургуулиас нь түр чөлөөлж, цэрэг татлагын байранд ирүүлэх үүрэг хүлээх юм.

URL:













