Монголчуудын үнэнд дургүй зан “Үнэн үү” ток шоуг зогсоожээ
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэсэн үгийг эргэн санавал уншигч та “Үнэн үү” ток шоу гарахаа больсныг ойлгох биз ээ. Магадгүй санал нийлэхгүй ч байж болно. Саяхан Соронз сэтгүүлийн дугаарт “Үнэн үү” ток шоуны хөтлөгч продюссер “Миний Монгол продакшн”-ы захирал Р.Нямбаяртай ярилцсан ярилцлага гарсан байгаа юм. Тэрээр ярихдаа: “Нэвтрүүлгийн дараа үзэгчдийн зүгээс эсвэл нэвтрүүлэгт оролцсон хүний зүгээс эсвэл нэвтрүүлэгт оролцсон хүний зүгээс эсэргүүцэл ирдэг. Тэрийг шоу гэдгийг ойлгож чаддаггүй. Чи нэг хүнтэй ярилцлага хийхэд маргааш нь чам руу зуун хүнээс “ална шүү” гэсэн мессеж ирвэл хэцүү биз дээ” хэмээсэн байлаа.
Уг нь тэрээр ток шоуг жинхэнэ утгаар нь бас, ардчилсан байдлаар анх удаагаа хийж байсан юм. Гэтэл манайхны цэвэр ичимтгий хөөрхөн монгол зан үнэнээс олон хүнийг зугтаалгаж одов оо хөөрхий. Бусдад муугаа харуулахыг хүсдэггүй тэр нэгэн цэвэр ичимтгий зан уу. 21 дүгээр зууны Монголчуудад байсаар л байгаа бололтой. Магадгүй арваас хорин жилийн дараа энэ тухай арай нээлттэй хандаж, ток шоуг утгаар нь ойлгох цаг ирэх биз ээ.
Х.Өнөрсайхан
URL:













