Н.Жанцанноровт агсам тавьсан Асашёорюү Д.Дагвадоржийг бөхчүүд нийлэн дарж авчээ
Өнгөрөгч Монгол туургатны үндэсний бөхийн наадам ОХУ-ын Буриадад болж, Монголын урлаг спортын алдартнууд оролцсон билээ.
Наадмын дараа зохион байгуулагдсан хүлээн авалтын үеэр сумогийн аварга Асашёорюү Д.Дагвадорж ихэд согтон, “Монгол туургатнууддаа” агсам тавих шиг болжээ.
Монголоос очсон аварга, арслангууд руу давшлан “Би бол та нар шиг Монголын, халхын жижиг гар биш, Би дэлхийн их аварга. намайг хайрлаж яваарай та нар” гэх мэтээр агсарч, Оросуудын нүдийг орой дээр гаргах шахсан байна.
Тэр бүү хэл хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайг хүртэл яваад архи аваад гэх зэргээр зарж, ах захаа алдсан гэнэ. Улмаар хүчээ үзье, жинхэнэ аваргаа тодруулья хэмээн хашгирах их аваргыг бөхчүүд нийлэн, барьж унтуулжээ. Маргааш нь Асашёорюү өглөө эртлэн буудлаа сольсон аж.
Я.Төмөрбаатар
URL:








