“Замбала”, “Баясах-32″ дэлгүүрийн лангуу, кассын үнэ хамгийн их зөрүүтэй

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр супермаркетуудын лангууны үнэ кассын үнэ ялгаатай байдагтай холбоотойгоор хэрэглэгчид гомдол гаргажээ.

“Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супермаркетуудад гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийж эхэлжээ.

Уг шалгалтаар зарим дэлгүүрүүдэд кассын үнэ лангууны үнэ зөрсөн зөрчил ихээр илэрсэн.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баясах-32” дэлгүүрээс 26 нэрийн барааг сонгон авч үзэхэд 10, “Замбала” дэлгүүрээс 23 нэрийн бараа сонгосноос 9 барааны үнэ зөрүүтэй байсан. Лангууны үнэ 1200 төгрөг байхад кассанд бичүүлэхэд 1800 төгрөийн үнэтэй байсан зэрэг зөрчлүүд байсан аж. Зөрчил илэрсэн дэлгүүрүүдийг 10 сая төгрөгөөр торгосон байна.

Бусад дэлгүүрийн хувьд ганц, хоёр бараа үнийн зөрүүтэй байжээ.

Дэлгүүрүүдэд хийж буй шалгалт дуусаагүй байгаа юм байна.

У.Бадам


URL:

Сэтгэгдэл бичих