Букингемийн ордны “урилгагүй” зочныг баривчиллаа

Лондонд Букингемийн ордны үүдэнд үл таних хутга барьсан этгээдийг баривчилжээ.
Их Британийн цагдаа нар үл таних этгээд хатан хааны өргөөнд ямар зорилготой ирснийг нь тогтоож амжаагүй байна.
Уг хэргийн үеэр II Элизабета ордонд байгаагүй аж.
Ийм явдал хэд хэдэн удаа давтагдаж байгаа гэнэ. Сарын өмнө л гэхэд Букингемийн ордны цонхоор хулгай хийхээр нэвтэрч буй нэгэн хүнийг саатуулсан байна.
Түүгээр ч барахргүй 1982 онд Майкл Фаган гэгч хүн II Элизабетийн унтлагын өрөө лүү нэвтэрч хатан хаантай “хөөрөлдөж” амжсан тохиолдол гарч байжээ.
Х.Шинээ
URL:




