Ерөнхий сайд дуут дохио хангинуулахыг эсэргүүцлээ
Манай улсын Төрийн гурван өндөрлөг ажил албандаа явахдаа маякаа хангинуулсан сүр дуулиантай автомашины цуваа дагуулан явдаг жишиг тогтсон. Заримдаа зам хаалгасны улмаас замын түгжрэл үүсэх тохиолдол ч байдаг төдийгүй дуут дохио хангинуулах нь иргэдийн амар тайван байдлыг алдагдуулдаг, бухимдал төрүүлэх гэхчилэнгээр сөрөг талууд ихтэй.
Эл байдлыг анзаарсандаа ч тэр үү, гадны өндөр хөгжилтэй орнуудын жишгийг дагаад ч тэр үү сүүлийн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сууж яваа болон дагалдаж яваа машинууд дуут дохиогоо ажиллуулахаа больсон гэнэ. Ер нь гадны өндөр хөгжилтэй зарим орнуудад дээрх шиг зүйлүүдийг эсэргүүцдэг.
Жишээ нь: Япон улсын төр засгийн тэргүүнүүд гадуур явахдаа дуут дохио хангинуулж иргэдийн дургүйцэлийг хүргэдэггүй бөгөөд хэрвээ онцгой тохиолдол гарвал хамгаалалтанд явж байгаа цагдаа нар нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас гуйдаг аж. Харин гуйсныхаа дараа заавал “Баярлалаа” гэж хэлдэг байна.
URL:













