Чингис хааны мэндэлсэн өдрөөр төрийн далбаа мандуулах ёслол болно
Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэж энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Их хааны мэндэлсэн өдөр энэ жил ирэх даваа гаригт тохиож буй.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч Д.Содномд гардуулах ёслол морин цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болно.
Аливаа арга хэмжээний үеэр улаан хивсний ёслол зохион байгуулдаг.Энэ удаад төрийн дээд арга хэмжээнд зориулан уламжлалаа дээдлэн цагаан эсгий юм уу цагаан хивсэн дээр энэхүү ёслолыг зохион байгуулах юм байна.
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр
10.00 цаг Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол (Чингис хааны талбай)
10.10 цаг “Эртний монгол”, “Эзэнт гүрэн”, “Өнөөгийн Монгол” сэдэвт монгол үндэсний хувцасны загварын үзүүлэх тоглолт (Чингис хааны талбай)
10.40 цаг Төрийн туг, Есөн хөлт Их цагаан сүлдийг цэнгүүлэх ёслол (Чингис хааны талбай)
11.40 цаг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа (Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн өргөө)
12.30 цаг Төрийн тугийг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулна
12.40 цаг Эзэн богд Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлнэ
12.50 цаг Төрийн тулганы гал бадраах ёслол (Төрийн ордон Төрийн тулганы өргөө гэр)
14.00 цаг Чансаа өндөр 128 бөхийн барилдаан (Бөхийн өргөө)
17.40 цаг Төрийн далбаа буулгах ёслол (Чингис хааны талбайд) болно
URL:




