Барак Обамагийн твиттер, фейсбүүк хуудсууд Сирийн хакеруудад өртлөө
Сирийн хакерчид Обамагийн donate.barackobama.com сонгуулийн сурталчилгааны сайт руу кибер дайралт хийж, өөрсдийн лого болон “Сирийн цахим арми хакердсан” гэсэн бичгийг байршуулжээ. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч Барак Обамагийн сошиал хаягууд болох твиттер, фейсбүүк хуудсыг хакердаж, өөрсдийн видео бичлэгийг байршуулж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулжээ. Дээрх халдлага болсны дараа богино хугацаанд Ерөнхийлөгчийн хаягуудын хэвийн ажиллагааг хангахаар ажиллаж, сэргээсэн байна.


URL:




