“Эм См Эс” компани “Гэрлэх ёслолын ордон”–ы гурван га газрыг зөвшөөрөлгүй авчээ

Сvхбаатар дvvргийн I хороо Гэрлэх ёслолын ордны зvvн талд байрлах Олимпийн гудамжны есдvгээр байрны барилгад цууралт гарсан нөхцөл байдлын талаар манай сонин мэдээлж байсан. Энэ байрны урд “Эм Си Эс” компанийн барилга баригдаж байгаа билээ.
Байрны оршин суугчид барилгын vйл ажиллагаа явуулахгvй гэж эхэлснээс хойш тэмцээд дийлэхгvй байгаа аж. Өчигдөр тус байрны орчин суугчид барилгын ажлын явуулахгvй гэж зуурмагийн машиныг оруулахгvйгээр хашааны хаалгыг хаасан байна. Гэвч “Эм Си Эс” компанийн хамгаалагчид хvч тvрэн оршин суугчдыг зодож, зуурмагийн машинаа оруулжээ.
“Эм Си Эс” компанид хариуцлага тооцох хэрэгтэй байна
Болсон нөхцөл байдлын талаар Олимпийн гудамжны есдvгээр байрны оршин суугч Ч.Тунгалагаас тодрууллаа.
-“Эм Си Эс” компанийн хамгаалагчид хvч тvрэн оршин суугчдыг зодсон гэж байна. Ямар шалтгаанаар зодсон юм бэ? 
- Бид “Эм Си Эс” компанийн барьж байгаа барилгын vйл ажиллагааг эсэргvvцэж, хашааны хаалгыг нь хаасан юм. Гэвч компанийн 100 гаруй хамгаалагч оршин суугчид руу дайрч зодсон. Байрны оршин суугчид “Эм Си Эс” компанийн баригдаж байгаа барилгын талбай руу ороогvй.
Харин нийтийн эзэмшлийн талбай дээр зогсож байхад иргэд рvv хvч тvрэн зодож, хашааны хаалгыг онгойлгосон юм. Одоо барилгын ажлаа явуулж байна. Баригдаж байгаа барилга манай байрнаас хоёр метрийн зайтай байгаа. Энэ барилга нь маш өндөр учраас оршин суугчдын нарыг хааж байна.
Бизнесийн ажил хийж байгаа бол тvvний цэвэрхэн хийх хэрэгтэй шvv дээ. “Эм Си Эс” компанийн баян байж болно. Гэхдээ аливаа зvйл хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Энэ улсад хууль засаглал байхгvй юм шиг ханддаг байдлаа болих хэрэгтэй. Мөнгөтэй гээд бvх зvйлийг мөнгөөр шийдэж болохгvй шvv дээ. Ер нь “Эм Си Эс” компанид хариуцлага тооцох хэрэгтэй байна.
-Баригдаж байгаа барилгаас болж танай байранд цууралт vvссэн байгаа. Цууралтын хэмжээ нэмэгдэж байна уу? 
-Цууралт vvсчихсэн байгаа. Тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Бид vнэндээ аймшигтай газар амьдарч байна.
Ерөнхийлөгч асан П.Очирбатын садангийн хvмvvс шинэ байранд амьдарна 
Олимпийн гудамжны есдvгээр байрны оршин суугч Н.Батчулуун ийн өгvvлэв.
-“Эм Си Эс” компанийн ямар зориулалтын барилга барьж байгаа юм бол? 
-Өнгөрсөн 2012 оны зун Ерөнхийлөгч асан П.Очирбатын байрыг нураагаад барилгын ажлыг эхлvvлсэн. Буурин дээр нь 23 давхар барилга баригдаж байгаа гэсэн. 1-5 давхарт нь худалдаа vйлчилгээ, 6-20 давхарт нь оффисын чиглэлийн гэсэн юм. Харин 21-24 давхар нь орон сууцын зориулалттай гэж байна лээ.
Бас байр баригдсаны дараагаар нь Ерөнхийлөгч асан П.Очирбатын хамаатан садангийн хvмvvс амьдрах юм байна лээ. “Эм Си Эс” компани дандаа нийтийн эзэмшлийн зам талбайд барилгын ажил явуулдаг. Энэ байдлаа болих хэрэгтэй.
Тухайлбал, энэ баригдаж байгаа барилга нь “Гэрлэх ёслолын ордон”-ы гурван га газрыг дур мэдэн авсан гэсэн. Мөн энэ ордны урд талын замын урсгалыг ямар зөвшөөрөлгvйгээр хааж барилгын тоног төхөөрөмжөө байрлуулан бvтэн сар болсон. Гэтэл энэ хугацаанд хэн ч анхаарлаа хандуулаагvй. Иймээс барилгын ажлыг хянаж байх хэрэгтэй байна.
-Та бvхэн Нийслэлийн газрын алба болон холбогдох газарт нь хандаж vзсэн vv? 
-Манай оршин суугчдад хандаагvй газар гэж байхгvй. Газрын алба, яам болон бусад холбогдох бvх газарт хандсан. Гэвч манайх мэдэхгvй гээд нэг нэг рvvгээ явуулаад байдаг юм.
“Эм Си Эс” компанийн нийтийн эзэмшлийн талбай руу орж эхэлсэн vе
“Эм Си Эс” компани нь 1990-оос эхлэж газрын маргаан дэгдээж эхэлж ээ. Оффисын байр барих гэж Драмын театрын хажууд дахь цэцэрлэгийн мод бут зvлгийг устгаж барьсан.
Vvний дараа дэлхийд сvлжээтэй хамгийн дээд зэрэглэлийн гэх “Шангри Ла” зочид буудлыг барих гэж байгаагаа зарлаж, нийслэлийн төв талбайн зvvн тал буюу Дуурь бvжгийн театрын урд талын цэцэрлэгт хvрээлэнг нурааж барилгынхаа хашаан дээр зочид буудлын зураг тавихад иргэд бас эсэргvvцэж байжээ.
Нэг мэдэхэд “Централ тауэр” гэсэн нэртэй оффисын тvрээсийн байр сvндэрлэсэн. Гэтэл хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч асан П.Очирбатын байрыг худалдан авч, байрыг нураажээ. Харин өнөөдөр энэ газар дээрээ 24 давхар оффисын байрыг барьж байна.
Гэхдээ барилга барихдаа “Гэрлэх ёслолын ордон”-ы гурван га газрыг авчихсан байгаа юм. “Эм Си Эс” компанийн нийтийн эзэмшлийн талбайг аалзны тор мэт авч байна. Энэ компанийн дураараа авирлалт цааш vргэлжилбэл хэдэн жилийн дараа нийслэлийн иргэд өөрсдийн гэсэн эзэмшлийн талбайгvй, дуугарах эрхгvй болох нь ээ.
Н.Алтанцэцэг 
Эх сурвалж: 

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих