”Тагнуулч аав”-ыг хулгайлаагүй

Сүүлийн үед оюуны өмчийн талаар их ярих болсон. Тухайлбал, МУГЖ Д.Хүрэлхүүгийн бүтээл “Тагнуулч аав” кино нь хүний бүтээл хулгайлсан гэх шүүмжэнд өртөөд байгаа. Учир нь тус киноны эх зохиолыг зохиолч Д.Буян 2007 онд “Эвлэрүүлдэг компани” нэртэйгээр бичсэн юм байна.
Түүний “Савж унатлаа инээ”  гэдэг номонд “Эвлэрүүлдэг компани” хэмээх тэрхүү өгүүллэг нь орж байжээ. Тиймээс шог зохиолч Доржготов гуайн хүү Буян ийнхүү бүтээлээ алдсан гэх яриа гаргасан бололтой.
Уг мэдээллийн дагуу “Тагнуулч аав” киноны найруулагч, Зохиолч Д.Галбаяраас тодруулахад “JICA олон улсын байгууллага анх эвлэрүүлэн зуучлах товчоог Монголд албан ёсоор үүсгэн байгуулагдсан тухай баримтат киног манайхтай хамтарч бүтээсэн юм. Үүнийг л хулгай гэж андуурахгүй бол өөр тийм асуудал байхгүй” гэсэн тайлбар өгчээ.

Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих