Хятадын сав, баглаа боодол хавдар үүсгэдэг
Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооноос ирэх сарын 7-8-нд “Сав, баглаа боодлын үзэсгэлэн худалдаа”-г зохиохоор болжээ.
Манай улс сав, баглаа боодлын хэрэглээнийхээ 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг бол 70 хувийг импортоор оруулж ирдэг байна.
50-60 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг жилд үйлдвэрлэдэг гэдгийг Монголын сав, баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооныхон онцолж байв.
Манайд сав, баглаа боодол үйлдвэрлэхэд тулгамддаг нэлээд хэдэн асуудал байдаг гэнэ. Тухайлбал, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах төвшин хангалтгүй, ил задгай, зориулалтын буюу тохирсон сав, баглаа боодол байдаггүй нь бохирдох эрсдэлийг дагуулдаг гэв.
Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн зориулалтын бус нийлэг сав, баглаа боодолд хөндлөнгийн хяналтгүйгээр хүнсний бүтээгдэхүүн савлаж зарах явдал газар авснаас химийн нэгдэл, мономерээр бохирдсон хүнсийг иргэд хэрэглэж хавдраар өвчлөх тохиолдол ихэссэн гэнэ.
Э.Орхон /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.






мономерээр бохирдсон хүнс гэж ямар бохирдол вэ үүнийг тайлбарлаж өгөөч
мономерээр бохирдсон хүнс гэж ямар бохирдол вэ үүнийг тайлбарлаж өгөөч
мономерээр бохирдсон хүнс гэдгийг тайлбарлаж өгнө үү