Их Майдар бурханы тэргүүнийг заллаа
Энэхүү ажлыг “Их майдар” сан ерөнхийлөн гүйцэтгэж байгаа юм. Төслийн төлөвлөгөөний дагуу 2013-2014 ондоо багтааж байгууламжийн суурь, 2015 онд суварган байгууламжийн ган төмөр хийцийн барилга угсралт гадна тохижилтын ажлыг гүйцэтгэн 2016 онд ашиглалтад оруулахаар Их Британи улсын Тони Жи энд Партнерс компанийн боловсруулсан зураг төслийн дагуу тус компанийн хяналт дор манай улсын 100 гаруй барилгын инженер техникийн ажилчин олон улсын зөвлөх инженерүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.
Их Майдар бурхан нь бад цэцгэн суурийн хамт нийт 54 метр өндөр, өвлийн нөхцөлд -45 градус хүртлэх хүйтнийг даах чадвартай, 202 тн ган төмрөөр дотор хийцийг угсран, уран цутгуурийн нарийн арга технологи ашиглан бүтээх юм байна. Ингэхдээ элетролитийн зэс 80 хувь, цагаан тугалга есөн хувь, цинк гурван хувийн тус тус агууламж бүхий ASTMB584/C90300 стандартын, ердийн байгалийн нөхцөлд 1000-аас илүү жил хэвийн байдлаа хадгалах чадвартай, хүрэл болон гуулин төрлийн, зургаан мм зузаан нийт 170 тонн материалаар бие лагшинг бүтээж байна.
Нийт 372 тонн 54 метр бурханыг суварган барилгын хамтаар барилга бүтээцийн инженерийн тооцооны найман баллын газар хөдлөлт, далайн хар салхины хүчтэй байгалийн нөхцлийг давах чадвартай байхаар зураг төслийг боловсруулжээ.



URL:












