Ураны эсрэг тэмцэгчдэд эрүү үүсгэжээ
![]() |
Сүүлийн үед уран, цөмийн эсрэг тэмцэгчдын тэмцэл илт эрчимжсэн. Тэд Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шаардлага хүргүүлж, өөрсдийн цахим хаягныхаа зурганд уран, цөмийн эсрэг тэмцэж буйгаа илэрхийлсэн “NO NUKE” хэмээх шар тууз зүүх, олон нийтийг уриалах зэргээр хэрэндээ л эсэргүүцлээ илэрхийлсээр буй. Харин тэд энэ сарын 5-нд Уул уурхайн яаманд шаардлага хүргүүлэх үеэрээ баривчлагджээ. Ураны эсрэг шаардлага хүргүүлж байсан 3 хүнийг цагдаагийнхан баривчилсан бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс тэднийг баривчилсан даруйдаа эрүү үүсгэж, захиргааны арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл дээрх 3 хүнийг тус бүр 20 мянган төгрөгөөр торгон явуулжээ. Ураны эсрэг тэмцэгчид цагдаагийнхны эл үйлдлийг дахин эсэргүүцэл, жагсаал гаргуулахгүй гэж хашрааж байгаа арга хэлбэр хэмээн үзэж байгаа бөгөөд тэд тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдлээ.
www.aravt.mn
URL:





