Электрон тамхи хэдэн сая хүнийг аврах боломжтой
ЛОНДОН. /Би-би-Си/. Хэрвээ дэлхийн тамхи татдаг бүх хүн тамхиа электрон тамхиар соливол хэдэн сая хүнийг аврах боломжтой гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.
Тамхидалтын улмаас Их Британид жилд 100 мянга орчим хүн нас бардаг бол дэлхий даяар жилд таван сая гаруй хүн нас бардаг ажээ.
Иймээс электрон тамхины хэрэглээг нэмэгдүүлснээр маш олон хүнийг үхлээс аврах боломжтой гэж судлаачид найдаж байгаа юм.
Мөн электрон тамхи нь муу зуршлаа хаяхад тамхичдад тусалдаг никотинтой наалт шиг үр дүнтэй болохыг саяхан тогтоосон байна.
Г.Доржханд
montsame
URL:













