Дуэйн Уэйдийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээхээр болжээ
“Майами хит” багийн од Дуэйн Уэйд өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн олон ангит цуврал хийх зөвшөөрлийг “Фокс Нэтворк”-д зөвшөөрчээ. Цувралыг “Three The Hard Way” хэмээн нэрлэхээр болжээ. Харин киноны дүрүүдийг Д.Уэйдын 2012 онд гаргасан “A Father First” номоос сэдэвлэсэн байна. Киноны гол үйл явдал нь ганц бие эцэг завгүй ажлынхаа хажуугаар хэрхэн хөвгүүдээ хүмүүжүүлж байгаа болон ойр дотны найз нөхөд нь түүнд туслахаар оролдож хамтдаа тэд хэрхэн хөглөж байгаа талаар өгүүлэх юм. Одоогоор өөрийнх нь дүрийг хэн гэдэг жүжигчин бүтээх талаар бодлоо хэлэхдээ тэрбээр “Надад ямар ч төсөөлөл алга. Гэхдээ ямар ч байсан тэр царайлаг жүжигчин байх ёстой” гэж хөгжилтэйгөөр хариулжээ. Уэйд “ZZ Productions” хэмээх өөрийн продакшн компанийг байгуулаад удаагүй байгаа билээ. Одоогоор “Mandalay Sports Media” болон “Sony Pictures Television” компаниудтай төслүүд дээр хамтран ажиллаж байгаа аж.Б.НОМУУН












URL:




