“Евровидение” тэмцээнд оролцохоос татгалзаж эхэлжээ

“Евровидение” тэмцээнд оролцохоос татгалзаж эхэлжээ

Серби, Болгар улс “Евровидение” дууны тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн бөгөөд санхүүгийн хүндрэлтэй тулгарсан хэмээн тайлбарласан байна.

Бие даасан улсын хувьд Серби 2007 оноос хойш энэ тэмцээнд оролцож ирсэн төдийгүй Мария Шерифович гэх дуучин бүсгүй ялагчаар тодорч байв.

“Евровидение” тэмцээн Данийн нийслэл Копенгаген хотноо ирэх жилийн тавдугаар сард болох ёстой.

Чех, Словак, Кипр, Хорват зэрэг орнууд мөн л санхүүгийн хүндрэлээс болж энэ удаагийн тэмцээнд оролцохгүй гэж мэдэгджээ.

Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих