Шотланд тусгаар тогтнолоо зарлах өдрөө товложээ

2014 оны есдүгээр сарын 18-нд Шотландууд Их Британиас салан тусгаарлах эсэхээ санал асуулгаар шийдвэрлэх болсон.
Санал асуулгын хуудсанд “Шотланд улс тусгаар тогтносон улс болох хэрэгтэй юу?” гэсэн асуултыг тавиад “Тийм”, “Үгүй” гэсэн хоёр хариултын нэгийг сонгох гэнэ.
Хэрэв ихэнх Шотландууд тусгаар улс болохын төлөө саналаа өгвөл 2016 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Шотланд Их Британиас тусгаар улс болсноо зарлахаар төлөвлөж байгаа талаар ВВС мэдээлж байна.
Түүнчлэн Шотландын засгийн газар “Цагаан ном” нэртэй албан бичиг гаргаж байгаа юм. Тус албан бичигт Шотландыг тусгаар улс гэж албан ёсоор зарлахаар товлосон өдөр, парламентийн анхны сонгууль болох өдрүүдийг хүртэл тусгасан байна.
Тус албан бичигт зааснаар Шотландын анхны парламентийн сонгууль нь 2016 оны тавдугаар сард болох юм.
Харин Их Британий Ерөнхий зүгээс энэ асуудлаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Х.Шинээ
URL:










