Шотландын бүх нийтийн санал асуулгын эхний дүн гарлаа
Их Британиас салан тусгаарлахаар Шотландад бүх нийтийн санал асуулга өчигдөр явагдлаа. 10.30 цагт зарласан урьдчилсан дүнгээр саналаа өгсөн иргэдийн 54 хувь нь дэмжээгүй бол 46 хувь нь дэмжсэн байна. Гэхдээ санал хураалтын эцсийн дүнг хараахан нийтлээгүй байгаа юм. Шотландын Сонгуулийн Ерөнхий хороо өдгөө найман цэгийн саналыг эцэслэн гаргах ёстой.
“Телеграф” сонинд бичсэнээр санал хураалтын эхний дүн нь эцсийн дүнгээсээ төдийлөн зөрөхгүй байх магадлалтай гэнэ. “Тийм” гэж саналаа өгсөн иргэд Шотландын Глазго хотын төв талбай, гудамжуудад цугларсан байна.
Шотландын тусгаар тогтнолын санал хураалтад тус улсын 16 ба түүнээс дээш насны Их Британийн иргэн, Европын холбооны иргэн гэх нөхцлийг хангасан 4.4 сая иргэн байснаас 4.28 сая иргэн нь санал хураалтад оролцохоор бүртгүүлжээ. Тэдгээрийн 89.9 хувь нь санал хураалтад оролцсон байна.



Ц.Анна
- See more at: http://world.time.mn/content/49317.shtml#sthash.J9OUt3Fi.dpuf
URL:











