Нэрт найрагч О.Дашбалбарын охин Д.Индра аавынхаа авъасыг өвлөжээ

“Амьддаа бие биеээ хайрла хүмүүсээ, Алив сайхан бүхнээ битгий харамла” хэмээн шүлэглэсэн нэр яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны уран бүтээлд “Амина” хэмээх нэр олонтаа дурдагддаг.

Их найрагчид маань яруу найрын онгод, хурыг буулгаж байсан “Амина” нэрийн эзэн даруухан эмч бүсгүй одоо ч байгаа бөгөөд тэдний дундаас гарсан энэтхэг төрхтэй хөөрхөн охин Индра нь нас бие гүйцсэн сайхан эмэгтэй бий.

Тэрээр аавынхаа бэлэглэсэн улаан тэмдэглэлийн дэвтрээрээ ном гаргаж, телевизийн нэвтрүүлэгт оролцон олны дунд багагүй танигдсан бөгөөд одоогоор СУИС-д багшилдаг.

Тэнгэрлэг найрагчийн маань отгон охин харин сүүлийн үед дурлалын дуут шувуухай болж өөрийн фэйж хуудсандаа хайрын яруу үгстэй дурлалын жиргээг нисгэх болжээ.

Хэн ч харсан нүдэнд дулаахан сайхан бүсгүйн хайрыг булаасан ханхүүг Ч.Ууганбаяр гэдэг аж. Тэрээр мөн шүлэг найраг оролддог ч урлагийн хүний хөнгөмсөг чанар оршдогийг ойр дотных нь ихэд шүүмжилдэг сурагтай.

Гэсэн ч хайрын зөөлөн шивнээ юу ч уярааж, өөрчилж чадах болохоор залуу хосууддаа амжилт хүсээд аавынхаа авъяасыг өвлөсөн Д.Индрагийн дурлалын жиргээг сонирхоё:

IIndra

“Чамтай танилцсан тэр л мөч Хаврын анхны бороо сүүлчийн цастай хамт хацар дээр минь буухуй
Хайр, дурлал хоёрыг хамтдаа байдаг гэдэгт итгэсэн…
Чамтай өнгрүүлсэн тэр л өдрүүдэд
Зуны мөнгөлөг шүүдэр газарт буухдаа
Зүрхэнд мартахын аргагүй мөч нэг л үлддэг гэдэгт итгэсэн…
Чамтай байх энэ л мөч бүхэн минь
Цасан будрах өвлийн шөнөөр
Цагаан туяанд нэвтрэн умбаж
Цаг хугацаагаар аялуулдаг гэдэгт итгэсэн
Чамтай туулах холын их аян минь
Навчин дээр дуслах намрын бороо мэт тийм үнэн болоод гэгээн байна гэдэгт итгэнэм…/Д. Индра/ Ч. Ууганбаярт зориулав” гэж бичиж үлдээжээ.

Азтай

эх сурвалж: www.fact.mn

Д.Индра

URL:

Сэтгэгдэл бичих