Бүтэн 2 өдөр зодуулж амиа алдсан охиныг хажуу айлууд нь сонсож байжээ.
Ээж аавынхаа өврөөс гаралгүй эрх танхи торниж амьдралын захад дөнгөж хүрчихээд аймшигт араатны гарт харамсалтайгаар амь үрэгдсэн 21-хэн настай охины үхлийн талаар цахим ертөнцөөр шуугиж байна.
Бүтэн 2 өдрийн турш нүүр нүдгүй зодуулж, дотор эрхтнээс нь ганц бүтэн эрхтэн үлдээгүй, бүгд няцарч ямар ч эмчилгээ авах боломжгүй харамсалтай байдалтайгаар хорвоог орхисон охины үхэл ердөө л хардалтын шинж чанар байсан нь тун эмгэнэлтэй.
Хэргийг үйлдсэн н.Алтанхүү гэгчийн зураг олонд гарсан бөгөөд тэрээр 48 цагийн турш хөөрхий охиныг тамлан зодож байхад хөршүүд нь сонсож байсан талаар хохирогчийн ээж нулимсаа барьж ядан гашуудан ярьжээ.
Азтай
Эх сурвалж: www.fact.mn

URL:











