Талийгаач охины хэрэг дээр ажиллаж байгаа хууль М.Ичинноров Ерөнхийлөгчид баярласнаа илэрхийлжээ
Ерөнхийлөгч бухимдсанаар хэрэг наашлах төлөвтэй байна. Найз залуудаа зодуулж нас барсан 21 настай талийгаач охины хэрэгт Стратегийн өмгөөлөл хийж байгаа хуульч М.Ичинноров ингэж бичжээ:
ҮНЭН ЯЛНА. СТРАТЕГИЙН ӨМГӨӨЛӨЛ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ЗААВАЛ АМЖИЛТ АВЧИРДАГ.
Хохирогч Цэдэн-Ишийн амь нас эрсэдсэнтэй үүссэн байгаа эрүүгийн хэрэг нь хүн амьны хэргээр зүйлчлэгдэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт олныг цочроосон, үнэнд үл нийцсэн болсоныг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийж, авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулан, Хууль зүйн сайдад хандсан гээд алхмууд хийгдэж байгааг та бүхэнд мэдээлсэн билээ. Энэ бол зөвхөн эхлэл. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр Улсын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг энэ хэргийн талаар хуралдсан нь олон нийтийн анхааралд хүрч, стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа явагдаж буй энэ хэрэгт чухал ач холбогдол өгч байгаагийнх гэж бид үзэж байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөгдөж байгаа энэ хэрэг онц хүнд гэмт хэрэг гэдэг утгаараа Улсын Мөрдөн Байцаах газарт удахгүй шилжинэ гэж найдаж байна. Шинжээч дахин томилох нь гарцаагүй. Та бидний тэмцэл үр дүнгээ өгч эхэлж байна. Дэмжиж буй та бүхэндээ баярлалаа. Монгол улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа. Энэ бол Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгэм, эдийн засаг, соёлын үндсийг бий болгох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг бодитой хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал нөлөөгөө үзүүлж чадна. Стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа заавал амжилт авчирдаг.
Амжилт хүсье! Дэмжлэг хэрэгтэй цагт нь хөдөлнөө.
URL:














