Эхийн сүү хөхсөн хүүхдийн ой тогтоолт сайжирдаг

536fb2f75a1cb6a372b51c688f2788b0_LНЬЮ-ЙОРК. /Yonhap/. Хүүхэд хөхөөр хооллосон хугацаа урт байх тусам ой тогтоолтын чадвар сайжирдаг болох нь судалгаагаар нотлогдов.

Грекийн Кретийн их сургуулийн судалгааны баг 540 эх болон хүүхдэд хийсэн судалгааны дүнд багахан хугацаанд ч болон эхийнхээ сүүгээр хооллосон хүүхэд огт эхийн сүүгээр хооллоогүй хүүхдээс ой тогтоох чадвар илүүтэй болох нь тогтоогджээ. Судалгаанд төрөөд есөн сар болж буй хүүхдүүдийг хамруулсан ба тэдний 13 хувь нэг сараас бага хугацаанд, 52 хувь нь 1-6 сар Зургаан сараас дээш хугацаанд эхийгээ хөхсөн хүүхэд, 35 хувь зургаан сараас дээш хугацаанд хөхөөрөө хооллосон байж. Харин тэдгээр хүүхдийн дунд сорилтоор хөхөөр хооллосон хугацаа урт байх тусам ой тогтоолт, бусадтай ойлголцох, үйл хөдөлгөөнөөр ойлголцох чадвар илүү байгаа нь ажиглагдсан байна.

А.Цацралт

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих