Хүйтний эрч чангарна

91d84499fa85a4babigӨнгөрсөн өдрүүдэд цаг агаар тогтуун байсан бол өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байна.

Говийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20градус, Дархадын хотгор, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын сав газраар 6-11 градус, Говийн бүс нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Харин Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 4-6 градус хүйтэн байна.

Нэгдүгээр сарын 2-ноос 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар, 4-нд баруун зүгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 4-нд Алтайн салбар уулсаар,5-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих