Америкийн хүний эрхийн тусгай элч Солонгост айлчлахад бэлэн байна гэв

8c6cadcda21d61a590a7f3f3c81bb287-600x408Америкийн Төрийн департамент 7-ны өдөр мэдэгдэхдээ, хэрэв БНАСАУ-ын тал дахин уривал Америкийн Төрийн департаментын хүний эрхийн асуудал хариуцсан тусгай элч Роберт Кинийг Умард Солонгост илгээхэд бэлэн байна гэлээ.

БНАСАУ өнгөрсөн жилийн 8-р сард Роберт Кинийг тус улсад айлчлал хийхийг гэнэт цуцалснаа тайлбарлахдаа Америк улс Солонгосын хойгт Б-52 бөмбөгдөгч онгоц илгээн өдөөн хатгаж, хүмүүнлэгийн яриа хэлэлцээний уур амьсгалыг эвдлээ гэсэн юм. Америкийн мэдэгдэл бол Америкийн тусгай элчийн Солонгост хийх байсан айлчлал цуцлагдсаны дараа тусгай элчээ дахин Солонгост илгээх тухай анх удаа дурдаж байгаа хэрэг юм. Роберт Киний өнгөрсөн жилийн Солонгост хийх байсан айлчлалын зорилго бол хөдөлмөрөөр засан хүмүүжигдэж байгаа Өмнөд Солонгос гаралтай Америкийн иргэн Паэ Жүнь Хо-г ялаас хэлтрүүлэх талаар Солонгосын талтай хэлэлцэх явдал байсан юм.

Америкийн төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки 7-ны өдөр хэлэхдээ, Америкийн тал Паэ Жүнь Хогийн биеийн байдалд санаа зовж байна. Дипломат арга замаар түүнийг суллуулах талаар ажиллаж байна. Америкийн тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар анхаарал хандуулсаар байх болно. БНАСАУ 2005 оны зургаан талт хэлэлцээгээр баталсан хамтарсан мэдэгдлийг журамлан сахиж, олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой гэжээ.

/Баатар орчуулав/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих