Солонгост гадаад ажилчдын жагсаал болно
Солонгос улсад ажиллаж байгаа гадаад ажилчдын жагсаал 2014.04.27 ны өдөр болох гэж байгаа юмб айна. Жагсаалд шинээр батлагдсан 13 дах сарын цалинг нутаг буцсаны дараагаар олгох болсон тогтолцоог үгүйсгэж ажлаас гарсаны дараагаар солонгост байхдаа шилжүүлэг авдаг хуучин хуулийг хэвээр үлдээх , хилээр орж гарахад янз бүрийн асуудал үүсгэх түүнчлэн баривчилгааг зогсоож бүртгэлгүй гадаад иргэдийг бүртгэлд хамруулах гэрээгээр ажиллуулах тогтолцоог устгаж , ажлын байраа чөлөөтэй солих зэргээр хэдэн эрхийг хүсэх юм байна.
Мөн цагаач ажилчдын үйлдвэрчний эвлэлийг хууль зүйн хүрээнд зөвшөөрөх, цагаач эмэгтэйчүүдийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлийг таслан зогсоох , адил тэгш хөдөлмөрлөж адил тэгш цалин авах , хөдөлмөрийн биржүүд нь цагаач ажилчдын санал бодлыг сонсдог байх зэрэг асуудлаар жагсаалыг хийх төлөвтэй байна.
URL:













