Нууцаар чагнах асуудал Обама Меркелийн харилцаанд дахин нөлөөлөхгүй гэж онцлов
Нууцаар чагнах ажиллагаанаас болж Германы Канцлер Ангела Меркельтай харилцах нөхөрсөг харилцаагаа дахин сэвтээхгүй гэж Америкийн Ерөнхийлөгч Барак Обама 18-нд хэллээ. Гэсэн ч Америкийн тагнуулын байгууллага чагнах ажиллагаагаа зогсоохгүй гэдгийг бас хэлсэн байна.
Обама мөн өдөр Германы телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, нууцаар чагнах ажиллагаа Ангела Меркель бидний хоорондын “итгэлцэл болон нөхөрлөлд суурилсан харилцаа”-нд нөлөөлөх ёсгүй, “иймээс нууцаар чагнах ажиллагаа цаашид бидний харилцааг сэвтээхгүй гэдгийг баталж байна, энэ үйл ажиллагаа үнэхээр бидний итгэлцэлд сөрөг нөлөөлсөн” гэж хэлжээ. Гэвч Обама Меркелийн гар утсыг хэзээнээс нууцаар чагнаж эхэлснээ тодорхой хэлсэнгүй.
Америкийн тагнуулын байгууллага мэдээлэл цуглуулах ажлаа үргэлжлүүлнэ. Учир нь энэ нь “Америкийн үндэсний аюулгүй байдал” төдийгүй “Холбооны орнуудын аюулгүй байдал”-ыг хангах шаардлагатай холбоотой юм. Америкийн тагнуулын байгууллагын нууцаар чагнах хүчин чадал “бусад улс орнуудаас давуу” бөгөөд “Америк онцгой үүрэг хариуцлага хүлээж байна” гэж Барак Обама мөн илэрхийлжээ.
/Анар/ china radio
URL:













