Халдварт өвчнөөс сэрэмжлүүлэв
Тиймээс гадаадад явж байгаа иргэдийг амьд шувууны захаар орохгүй байх, тус нутагт явах аялалаа түр хойшлуулах, шувуу шувууны бүтээгдэхүүнтэй хавьтахгүй байх, хоол хүнсээ зөв сонгох, бүрэн боловсруулж хэрэглэх, гараа сайн угааж, ариун цэврийн дэглэм сахихыг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Мөн иргэдийг өөрсдийгөө халдвараас хамгаалж, амьсгалын замын төрөл бүрийн халдварт өвчнөөс сэргийлэхийг уриалав.
Одоогийн байдлаар шувууны томуугийн А(H7N9) халдварын хүний өвчлөлийн лабораториор нийт 152 тохиолдол, 48 нас баралт бүртгэжээ.
Ж.Болор montsame
URL:














