Хууль бус архийг буцаан олгосон улсын байцаагчийг шийтгэв

c2f686186de8037f1b82d287bf2b19c7_LХил дээр хураагдсан зөвшөөрөлгүй архийг буцаан олгосон гэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдууллаа.

Тодруулбал, МХЕГ-аас Дорнод аймгийн Баянхошуу боомтын Хилийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд, МХГ-ын хилийн хяналтын улсын байцаагч нь тус боомтоор орж ирсэн “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчдын автобусанд 11 градусын хатуулагтай, 270 ширхэг “Маутай” гэх дарс байсныг илрүүлсэн боловч торгуулийн арга хэмжээ авч зөвшөөрөлгүй согтууруулах ундааг буцаан олгосон нь тогтоогджээ. Тиймээс МХГ-ын даргын зөвлөлийн хурлаар дээрх улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулж, нийт улсын байцаагчдад хяналт шалгалтын үйл ажиллагаандаа хариуцлагатай хандахыг сануулав.

Б.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих