Ё.Лхагвасүрэн: Золголтын мөнгөө банкаар солиулаарай
Сар шинийн баяраар шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихэсдэг. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Е.Лхагвасүрэнгээс дараах 4 сэрэмжлуулэг тодруулгыг авлаа.
-Худалдааны төвүүдээр шинэ мөнгө солиулах гэсэн хүмүүс их байна. Танайд хуурамч мөнгөний хэрэг бүртгэгдсэн үү?
-Банкууд хуучин мөнгөн дэвсгэртийг шинээр сольж өгч байгаа. Иргэд хувь хүний гар дээрээс мөнгөө солиулах нь эрсдэлтэй. Учир нь хувь хүнээс их хэмжээний хуурамч мөнгө сольж авсан бол эргээд олдохгүй хохирол амсах аюултай юм. Сүүлийн үед хуурамч мөнгөөр гүйлгээ хийх тохиолдол гарсаар байна. Саяхан их хэмжээний таван мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн тохиолдол гараад байсан бол дахин хуурамч 20 мянган төгрөг гарч ирсэн.
-Хуурамч мөнгөөр гүйлгээ хийж байгаад баригдсан бол ямар арга хэмжээ авах вэ. Иргэд хуурамч гэдгийг нь мэдэх боломжтой юу?
-Хуурамч менгөн тэмдэгт ашиглан борлуулсан, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан этгээдийг захиргааны хариуцлагаас эрүүгийн хэрэгт татна. Иргэдийн хувьд зөвхөн банкин дээр очиж мөнгөө солиулах шаардлагатай. Иргэд хохирсон хэрэг.гарч эхэлсэн тул Цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкнаас ажлын хэсэг гарган энэ хэрэг дээр ажиллаж байгаа.
С.Уянга
/Зууны мэдээ/
URL:













