Жорлонгийн нүхнээс 35 настай эмэгтэй хүний цогцос олджээ
Нийслэлийн онцгой байдлын газраас ирүүлсэн хоногийн мэдээ хүргэж байна. Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 9, зөрчлийн 4, цогцос гаргах ажиллагаа 1 дуудлагаар Нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан.
Объектын гал түймрийн тухайд:
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны хажууд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:36 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 18х12 метрийн хэмжээтэй автотавиулангийн тааз, ханын хэсэг шатаж байсныг унтрааж, 50 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан.
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжинд байшингаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 15:38 цагт өгснөөр Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад 10х7 метрийн хэмжээтэй байшингийн ханын хэсэг уугиж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн хойд талд хог шатаж байна гэсэн дуудлагыг 15:43 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад хог шатаж байсныг унтраасан.
Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 4х4 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг аюулгүй болгосон.
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр гудамж 1 тоотод өвс шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Батчимэг 99319305 дугаарын утсаар 18:13 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн Баяндэлгэрийн 50 боодол өвс шатаж байсныг 0:25 цаг ажиллан, 2,5 тонн ус, 17,9 литр шатахуун зарцуулан унтраасан.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 1 дүгээр гудамжинд хажууд хог шатаж байна гэсэн дуудлагыг 21:57 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад хог шатаж байсныг унтраасан.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Био комбинатын хажууд хог шатаж байна гэсэн дуудлагыг 01:06 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 91 дүгээр байрны гадаа машин шатаж байна гэсэн дуудлагыг 02:14 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад Хонда фит загварын автомашин шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр хэсэг 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02:38 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг унтраасан. Уг галд 21 настай эрэгтэй, 24 настай эмэгтэй нар өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн бүрэлдхүүнд хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газарчингийн 3 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06:37 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Цогцос гаргах:
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 15 дугаар гудамжинд хүн нүхэнд унасан байна гэсэн дуудлагыг 12:45 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад иргэн 35 настай эмэгтэй жорлонгийн 2 метр гүнзгий нүхэнд унаж нас барсан байсныг цогцосыг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
URL:










