Өнгөрсөн хоногийн хугацаанд 8 байшин шатсан гал түймрийн дуудлага иржээ
Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 12 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Объектын гал түймрийн тухай:
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 21 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12:33 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 12х3 метрийн хэмжээтэй байшингийн ханын хэсэг шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:49 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х8 метрийн хэмжээтэй мансардан давхартай байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны 105 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 10х12 метрийн хэмжээтэй мансардтай 1 давхар байшингийн мансардны хэсэг, дээвэр шатаж байсныг унтраасан.
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ЗХ-ний 014 дүгээр ангийн урд мотоцикль шатаж байна гэсэн дуудлагыг 17:20 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад мотоцикль шатаж байсныг унтраасан.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 23:27 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Бүс нуурын 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05:18 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.
Дүгнэлт:
Хоногийн хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын хувьд байшин шатсан 8, хог шатсан 2, андуурсан 2 дуудлага ирсэн ба дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 4, Хан-Уул дүүрэгт 2, Налайх дүүрэгт 2 дуудлага тус тус ирсэн байна.
URL:









