Осама бин Ладенг “гахайны” сумаар бууджээ
АНУ-ын “Тэнгисийн муужгайнууд” Осама бин Ладенг устгахдаа гахайн тосоор тосолсон сум хэрэглэжээ. The Daily Mail сонинд Silver Bullet Gun Oil компанийн сайтаас иш татан “гахайн тосоор тосолсон сум нь исламын фашист алан хядагчдыг Аллахын диваажинд очихоос зайлуулдаг” гэж бичсэн байна. АНУ-ын тэнгисийн явган цэргийн худалдаж авдаг зэвсгийн тосны 13% нь гахайн шингэн тос байдаг гэнэ.

Silver Bullet Gun Oil сайт өөрийгөө The Midnight Rider (“Шөнө дундын рыцарь”) гэж нэрлэдэг хүний мэдэлд байдаг. Тэрээр өөрийгөө тэнгисийн явган цэрэг, мэргэн бууч байсан гэж батлаж байгаа юм. Компанийн сайт дээр зэвсгийн тосыг савладаг цехийн зургийг байрлуулжээ. Ажилчид нь энгийн хүмүүс олох боломжгүй АНУ-ын Тэнгисийн цэргийн хувцсыг өмссөн байдаг.

Түүнээс гадна алан хядагчийг устгахын тулд UH-60M Black Hawk нисдэг тэрэгний маш нууц хувилбарыг ашигласан гэж үздэг
URL:













