YouTube сайт ашиглах 5 зөвлөгөө
Дэлхийн хамгийн том онлайн видеоны сайт болох YouTube-р зочилдогүй хүн тун цөөн билээ. Өдөрт 3 тэрбум видео үзэгддэг гэсэн тоотой байдаг уг сайт дэлхийд хамгийн том видео түгээгч сайт болох нь дамжиггүй юм. Тус сайтыг хөгжүүлэгч Google компани олон шинэ зүйлийг хэрэглэгчиддээ барьж, ашиглахад хялбар зохион байгуулалт сайтай болгож байдаг. Та энэ сайтад ордог бол танд зориулж 5 зөвлөгөөг хүргэе.
[B]1. Та найздаа үзэж видеоны яг гол хэсгийг линкээр явуулмаар байна уу?[/B]
Тэгвэл та тухайн видеоны гол хэсэг дээр очиж хулганыхаа баруун товчийг дарж “Copy video URL at current time” гэсэн дээр дарсанаар таны үзэж видеоны тухайн хэсэг линкээр copy хийгдсэн байна. Одоо та найздаа paste хийгээд л боллоо.
[B]2. Дурын хит дуу сонсох[/B]
Та ямар нэгэн дуучны дууны нэр эсвэл дуучны нэрийг мэдэхгүй бол YouTube.com/Disco хаягаар орж сайтын голд байгаа хайлт хэсэгт дууны нэр эсвэл дуучны нэрийг бичсэнээр танд тухайн хайлтанд тохирох дууг санал болгох болно.
[B]3. “Add to” ашиглах[/B]
Энэ боломж нь бүртгэлтэй хэрэглэчидэд боломжтой байдаг тул та нэвтэрч орох шаардлагтай. Энэ боломж нь үзэж буй видеог дараа дахин үзэх эсвэл өөр, өөр видеонуудыг дараа марталгүй үзэх боломжийг олгон. Мөн энэхүү боломжийг ашиглаж өөрийн дуртай видеоны цуглуулгыг нэгтэн хадгалах боломжтой.
[B]4. Өөрийн түүхийг үзэх[/B]
Мөн л адил бүртгэлтэй хэрэглэчидэд боломжтой байдаг болохоор нэвтрэх шаардлагтай. Нэвтэрч орсоны дараа сайтын дээд хэсэгт байрлах өөрийн нэр дээр нэг дарсанаар хэрэглэгчийн цэс гарч ирнэ. Тухайн цэсэнд байрлах “History” дээр дарсанаар таны өмнө нийт үзсэн бүх видеонууд түүх болон хадгалагдсан байдаг. Ганц үзсэн түүх гэлтгүй “Like” хийсэн болон “Favorites”, “Watch Later” хийсэн үйлдлүүдээ үзэх боломжтой.
[B]5. Snake тоглох[/B]
Та YouTube дээр snake тоглох боломжтой гэдгийг мэдсэн үү? Хэрвээ мэдээгүй бол ялангуяа манай Монгол шиг интернэтийн хурд хэт өндөр биш оронд ихэнхдээ өндөр нягтрашилтай видео үзэхэд гацалт хийгдэж (buffer) уншидаг билээ. Тухайн видео уншиж (buffer) байх зуур та компьютерийнхээ гарны дээш доош сумыг дарсанаар snake тоглоом эхлэх болно.
URL:













