Нийслэлд эхийн эндэгдлийн 60 хувийг эх барихын шалтгаантай эндэгдэл эзэлж байна
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн амын тоо 1 216 802 байж. Энэ нь өнөх оныхоос 32 605-аар, төрөлт 39 906 болсон нь урьд жилүүдээс 7,22%иар нэмэгдсэн гэх боловч нялхас болон эхийн эндэгдэл нийслэлийн хэмжээнд төдийлөн буурахгүй байгааг албаныхан онцолж байна.
Хот суурин газар гэхэд эхийн эндэгдлийн 60 хувийг эх барихын шалтгаантай эндэгдэл эзэлж байгаа бөгөөд энд аюултай үр хөндөлтийн шалтгаантай эхийн эндэгдэл нийт эндэгдлийн 25 хувийг эзэлсэн байх юм.
Эндэгдэл буурахгүй байгаа шалтгааныг нийгмийн бусад салбаруудын хамтын ажиллагаа дутагдалтай, иргэний эрүүл мэндийн боловсрол дутмаг, жирэмсний хяналтын чанар хангалтгүй, хотын хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэл судалгаа муу, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний шатлал хоорондын уялдаа холбоо сул зэргээс үүдэлтэй гэж мэргэжилтнүүд тайлбар өчжээ.
URL:














