Хурдын 300 ширхэг алтан пянз иржээ
Хурдтай өнгөрүүлсэн 20-жилийг дурсаж Хурд хамтлаг 2013 оны хамгийн их үзэгчтэй сэтгэлд хоногшим нижгэр тоглолтыг хийж сонсогч фэнүүддээ баярлуулсан. Тэд 20-н жилийнхээ ойн хүрээнд гадаад суугаа элэг нэгт монголчууддаа ая дуугаа өргөхөөр болсон бөгөөд төлөвлөгөөний дагуу сар шинийн өдрүүдэд Солонгос улсад уран бүтээлээ толилуулаад ирсэн байна. Харин ирэх сарын 1-нээс АНУ-г зорих гэж байгаа сурагтай.
Мөн 20 жилийн ойдоо зориулан ном гаргасны дараа дээр 300 ширхэг алтан пянз бэлдсэн бөгөөд энэ сардаа багтаан худалдаанд гаргах юм байна.
URL:






![1_(5)1643501612014-10-16-12-55[www.urlag.mn]](https://www.fact.mn/wp-content/uploads/2014/10/1_51643501612014-10-16-12-55www.urlag_.mn_-205x125.jpg)






