Н.Номтойбаяр “Ерөнхийлөгч”-д нэр дэвших үү
Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны бага хурал энэ сарын 28-нд болох аж. НАМЗХ бага хурлаараа өмнөх жилүүдэд хийсэн ажлаа танилцуулж, бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэхээс гадна холбооныхоо санхүүжилтийн тайланг ярих аж. Мөн НАМЗХ-ны дараагийн ерөнхийлөгчийн асуудлыг энэ удаагийн бага хурлаар хэлэлцэж магадгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.
Хэдийгээр НАМЗХ-ны зүгээс Ерөнхийлөгчийн асуудлыг бага хурлаар хэлэлцэхгүй, харин өөрийн хүсэлтээр ажлаа өгч буй хоёр дэд ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэж, шинээр томилох асуудлыг шийднэ гэж байгаа ч бага хурал дээр ийм тохироо явагддаг болсоор удаж байгаа юм.
Одоогийн НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн бага хуралдаа оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр гадаадад сурч байгаа юм. Тиймээс дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн боломжтой хүнээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байгаа аж.
МАН-ын генсек асан У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ-ныхоо Ерөнхийлөгчөөр томилсон болЛ.Оюун-Эрдэнэ нь Н.Номтойбаярыг дараагийн удирдагчаар сонгох нь зөв гэсэн саналыг оруулж ирж байсан хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.
Ж.МАРАЛ
URL:














