“Ноёд” констракшны захирал асан С.Билэгтийг шалгаж эхэллээ



6b1c0a3114377d74big

2012 онд “ Ноёд” констракшны захирлаар ажиллаж байсан С.Билэгтийг тус констракшны захирал байх эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу хассан байна. Харин С.Билэгт нь шүүхийн энэ шийдвэрийг үл хүндэтгэн өөрийгөө “ Ноёд” констракшн компанийн захирал гэж бусдад итгүүлэн их хэмжээний мөнгө залилж, бусдын эд хөрөнгийг дур мэдэн зарцуулсан хэрэгт нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.Тэрээр бусдын эд хөрөнгийг дур мэдэн зарцуулахдаа олон иргэдийг хохироосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар С.Билэгтийг шалгах ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байгаа юм.

Түүнд залилуулсан байж болзошгүй олон иргэн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд “Ноёд” констракшны захирлаар ажиллаж байсан С.Билэгтэд залилуулсан хүн байвал тус дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих