Аавын охин

555858_534121096660263_1970151408_n
Би олон хүү нарын дунд төрсөн охин . Ээж минь хөл хучих ганц охин гэсээр байгаад дөрвөн ахын дараа би гэдэг хүн орчлонд мэндэлсэн юм гэсэн. Багаасаа л аавын охин байлаа. Аавгүй зүйл миний амьдралд байдаггүй байсан юм. Айл явсан ч, хувцас угааж өгсөн ч, усанд оруулах, дэлгvvр явах, хувцас авах, хичээлийн хэрэглэл бэлдэх, үс самнахыг хvртэл аав маань хариуцдаг байсан. Өвлийн том бор хүрэмнийхээ халаасанд миний жижигхэн гарыг дааруулахгүй, хальтирч унагаахгүй гээд атгаад л хийчихдэгсэн… Хэдий надад их хайртай байсан ч буруу юм хийвэл өвөр дээрээ доош нь харуулж байгаад хонгон дээр минь алгаддаг байсан юм. Тухайн veд гомдож уйлдаг байсан ч буруу зvйл хийвэл би өөрөө хариуцлага хvлээх естойг ухааруулж байсан юм.

Харин дунд ангид ордог жил харамсалтай нь аав, ээж 2 минь салаад, бид ээж дээрээ үлдэж, миний сэтгэлд маш том хоосон орон зай шархлан үлдсэн. Би гэхдээ одоо ч гэсэн аавыгаа буруутгадаггvй. Харин хурим хийхдээ аавтайгаа сугадаад орох юмсан гэдэг хүсэл маань л биелж чадаагvй…
Одоо ч гэсэн би аавтайгаа уулзвал баяртайгаар, тэврэн авах болно. Ааваа, та охиноо битгий хvлээлгээрэй.

Аав бүр охиноо хурим хийх өдрийг нь хvртэл нандигнан хайрлаж, хамгаалж байгаад ирээдүйн ханьд нь ӨӨРИЙН гараар хүргэж өгөөсэй.

Таны амьдралд юу ч тохиолдсон охиныхоо өмнө хүлээсэн үүргээ эцсийг нь хvртэл биелүүлж, өөр шигээ сайн хүний гарт охиноо хариуцуулж үлдээгээрэй.

Монголын хүүхдүүд тал, өнчин зүрхтэй бус бүрэн хайрлагдсан зүрх сэтгэлтэй өсч, торниосой…

Зулаa


URL:

Сэтгэгдэл бичих