Ажиглалт…
Хүн бол Бурхан, бас Чөтгөр.
Хүүхэд Бурханлаг тал уруугаа арай дөхнө. Харин Чөтгөрлөг байхыг үргэлж хөгшчүүд нь заадаг.
Тэрийг сурах эсэх нь залуу хүн таны сонголт.
Нэг жишээ: манай ажил уруу ордог гудмын эхэнд миний мэдэхийн 10 орчим жил хүмүүс шээж байгаа. Шээхийг нь болиулах гэж яаж оролдоод ч болохгүй байгаа юм. Тэндхийн дэлгүүрийнхэн… үе үеийн дэлгүүр түрээслэгчид энэ үйлдлийг болиулах гэж их хичээсэн дээ… Бүтэлтэй юм болоогүй.
Гэтэл саяхан өндөр, зузаан тоосгон тэр ханын наагуур банзан хашаа нааш нь татаад барьсан байсан. Зам нарийхан болсон ч тийшээ шээж байгаа хүн 2-3 хоногтоо харагдаагүй юм. Гэтэл өчигдөр гараад явж байтал нэг өвгөн шээж байгаа юм даа!!!
Би тэсэлгүй тэр хавийнхан сонстол чанга хэлсэн… Зэвүү хүрсэн гэж яаваа…
Өвгөчүүл шээнэ.
Дунд насныхан шээнэ, нийлж ууна.
Залуучууд шээнэ, ууна, зодолдоно.
Хүүхдүүд шээнэ, ууна, зодолдоно, дээрэм хийнэ.
Тэрийг нь хараад нөгөө өвгөн: -Энэ одоо үеийнхэн… гэж бодно…
URL:














