Тєсвийн зардлын эх vvсвэр маш тодорхой байгаа
Хэн нь худлаа яриад байна аа…
УИХ дахь АН-ын бvлэг ирэх оны тєсвийн тєслийг Засгийн газарт буцаасан. Гол vндэслэл нь орлогын эх vvсвэр тодорхойгvй, зарлага єндєр гэж байгаа билээ. Харин Засгийн газрын зvгээс тєсвийн орлогын эх vvсвэр маш тодорхой байгаа гэж vзэж байна.
Тєсвийн зардлын эх vvсвэр маш тодорхой байгаа
УИХ-ын гишvvн С.Баярцогт:
-Тєсвийн орлогын эх vvсвэр маш тодорхой байгаа. Асуудлын гол нь тєсєв гэж ярихаар бид тєрийн vйлчилгээг хvргэдэг тєсвєє л яриад байгаа. Гэтэл єнгєрсєн хаврын чуулганаар шинэ бvтээн байгуулалт, тємєр замын бодлого, тавантолгой гээд Монгол Улсыг маш хурдан хєгжих бололцоог нээсэн том бvтээн байгуулалтын ажлын хууль эрх зvйн орчинг бид бvрдvvлсэн.
Тиймээс бид Хєгжлийн банк шиг санхvvгийн институти байгуулж байж эдгээрийг санхvvжvvлэх ёстой. Энэ удаагийн тєсєв дээр vvнийг шийдэх vv, vгvй юу гэдэг асуудал байгаа. Тєсвийн зардлын эх vvсвэрийн тодорхой хувийг Хvний хєгжлийн сангаас бvрдvvлнэ. Хvний хєгжлийн сангийн тухай хуульд орлогыг маш тодорхой хуульчилсан. Ногдол ашиг, нєєц ашигласны тєлбєрийн 70 хувь, єєрийнх нь орлого, стратегийн орд газруудыг ашиглахтай холбогдуулж авч байгаа зээл, урьдчилгаа тєлбєрийн тодорхой хэсэг гээд заачихсан. Одоогийн байдлаар зарцуулах гэж байгаа зарцуулалтын санхvvжилт одоогоор 805 тэрбум тєгрєг байгаа. Орлогын хувьд нийт орлогын хэмжээ 320 тэрбум тєгрєг байгаа. Санхvvжvvлэх эх vvсвэрийн хувьд нийт 160 орчим тэрбум тєгрєгийн санхvvжvvлэх эх vvсвэр байгаа. Яагаад гэвэл Хvний хєгжлийн сангийн єєрийн орлого нь 30 тэрбум тєгрєг. Оюутолгойн гэрээний орлого 100 тэрбум тєгрєг. Ингээд 130 тэрбум тєгрєг. Нийт дvнгээрээ 480 тэрбум тєгрєгийн санхvvжvvлэх эх vvсвэр бэлэн байгаа.
Дээрээс нь Тавантолгой дээр хоёр тєрлийн хэлэлцээр явагдаж байгаа. Тавантолгойг бvхэлд нь хоёр хуваагаад, нэг хэсэг дээр нь “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани vйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ нь єєрєє тодорхой хэмжээний гэрээ, хэлэлцээрvvд хийж байгаа. Одоогийн байдлаар таван санхvvгийн байгууллагаас тодорхой хэмжээний саналууд ирчихсэн. Нєгєє хэсэг дээр бид гадны хєрєнгє оруулалтын хэлэлцээрийг хийж байгаа. Хєрєнгє оруулагчдыг нэгдсэн консерциум байх ёстой гэж бид vзэж байгаа. Тэгэхээр сонирхож байгаа бvх 11 компанийн удирдлагатай уулзаад аль болох та нар консерциум бол, дараа нь бид нєхцлvvдээ ярья гэж байгаа.
Тэгэхээр урьдчилгаа тєлбєрийн хувьд ямар ч асуудал байхгvй. Тэртэй, тэргvй орж ирнэ. Гагцхvv хэдий хэмжээгээр орж ирэх вэ гэдэг маань том Тавантолгойн хэсэг дээр эцэслэгдээгvй байгаа. “Эрдэнэс Тавантолгойн” хувьд тодорхой хэмжээний саналууд ирчихсэн. Vvнийг бид гэрээгээр баталгаажуулчихвал санхvvжvvлэх эх vvсвэр бvрэн гарах бололцоотой. Одоогоор 805 тэрбум тєгрєгєєр санхvvжvvлнэ гэх юм бол 310 тэрбум тєгрєгийн санхvvжvvлэх эх vvсвэр шаардлагатай байгаа.
Тєсвийн орлого нь тодорхойгvй, зардал маш их байна
УИХ-ын гишvvн Ц.Сэдваанчиг:
Тєсвийн тєсєл дээр шvvмжлэлтэй хандмаар, анхаарал татсан, тодруулж засах шаардлагатай хоёр асуудал байгаа. Ерєєсєє эх vvсвэр нь тодорхой бус зардлын хэмжээ триллион орчим тєгрєг байгаа. Энэ бол Хvний хєгжил сангийн тєсвийн тєсєл дээр нэг хэсэг нь байгаа, нєгєє хэсэг нь нэгдсэн тєсвийн хєрєнгє оруулалт дээр байж байгаа.
Тэгэхээр эх vvсвэр нь тодорхой бус зардлыг УИХ батлах боломжгvй. Хуулиар тодорхой заагаад єгчихсєн. Орлого, зардлыг нэг бvрчлэн тодорхойлно гээд. Хоёрдугаарт, Засгийн газрын зардал буюу урсгал зардал энэ оны тєсвєєс бараг триллион тєгрєгєєр нэмэгдсэн байна. Гол нь юу байгаа гэхээр цалингийн нэмэгдэл, дээрээс нь бэлэн мєнгє тараах, оюутны сургалтын тєлбєр, эрvvл мэнд, нийгмийн даатгал гэх мэтчилэн. Ерєєсєє зардал нь бол маш тодорхой шvv дээ. Зардлыг хэт єсгєсєн байгаа юм.
Єнгєрсєн хаврын чуулганаар тодотгол хийх vед ажлын хэсэг байгуулагдаад тєсвийн орлогыг нэмэгдvvлэх, зарлагыг бууруулах боломжийг судлаад, есєн хуудас санал дvгнэлт гаргаж єгсєн байдаг. Тэр дотор зардлыг бууруулахтай холбоотой тодорхой саналууд бий. Тэрний нэг нь бvх шатны тєрийн захиргаа, тєсєвт байгууллагуудын шат дамжлага, давхардсан орон тоог цєєрvvлэх. Маш тодорхой санал єгсєн.
7000 орчим тєрийн албан хаагчийг цомхтгоод, хэдэн арван тэрбумаар зардлыг бууруулах боломжтой юм байна гэж.
Харамсалтай нь энэ тєсвийн тєсєлд огт тусгаагvй байна. Харин ч бvр тєрийн захиргааны зардлыг нэмэгдvvлээд оруулаад ирсэн. Ийм хоёр шалтгаанаар тєсвийг буцаах эсвэл бодитой харагдаж байгаа орлого дээр нь зарлагыг батлах хувилбар байгаа юм. Єнєєдєр авсан мэдээллээр тєсвийг татаад авчихсан гэнэ. Татаж аваад тодруулгаа хийгээд оруулаад ирвэл бид хуулийнхаа хугацаанд батлаад явуулчих боломжтой.
Тавантолгойн хєрєнгє оруулалт, ашиглахтай холбоотой тендер зарлаж, гvйцэтгэгчийг тодруулах гээд байгаа шvv дээ. Тэр хєрєнгє оруулагчаас л урьдчилгаа авна гэж тайлбарлаж байгаа. Тэр нь хэр оновчтой гарц юм. Vvнийг УИХ сайн ярилцах хэрэгтэй. Ашигг малтмалын ордуудыг ашиглалтад оруулж эхэлнэ гэдэг нэрээр нэг нєхрєєс мєнгє авч байдаг. Энэ чинь зvгээр авч байгаа биш, зээл шvv дээ. Оюутолгойгоос 250 сая ам.долларын урьдчилгаа тєлбєр авсан. Хvvтэй зээл. Тавантолгой дээр бас авах гээд байх шиг байгаа юм. Зээл аваад, ирээдvйгээсээ урьдчилгаа тєлбєр аваад сонгуулийн амлалтаа биелvvлж, иргэдэд бэлэн мєнгє тараах нь ерєєсєє улс орны ирээдvй, хєгжлийн тєлвийг зєв харсан шийдвэр мєн vv гэдэг дээр би хувьдаа эргэлзэж байгаа. Энэ бол ерєєсєє буруу зvйл.
Л.Дэлгэр
URL:













