Гал түймэрт 10 сартай хүүхэд өртжээ

гаднаас_нь_түгжиж_шатаасан_байж_болзошгүйСанаатай ба санаандгүй галын аюул өнөөдрийн нийгмийн нэгэн айдас болсон гэхэд болно. Эдгээр гал түймэр нь цахилгааны утас

бүрэн бүтэн биш мөн бага насны хүүхдпийн галтай харицах байдлаас үүдэн гарч байгаа нь хэнд ч ойлгомжтой хэрэг. Нийслэлд гарч буй гал түймрийг Нийслэлийн онцгой байдлын гал унтраах багийнхан хурдан шуурхай ажиллагааны үр дүнд утрааж аюулгүй болгож байгаа хэдий ч саяхан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт 10 сартай эрэгтэй хүүхэд өртөж нас барсан байсан тул цогцосыг дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х4 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Орос 3 дугаар сургуулийн баруун талд 17 дугаар байрны ард машин шатаж байна гэсэн дуудлагаар,  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 92 дугаар байр утаатай байна гэсэн дуудлагыг 18:54 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад айлд цахилгаан зуухан дээр савтай зүйл орхисноос утаатай байсныг аюулгүй болгож ажиллажээ.

Ийнхүү гал түймрийн ослын гаралт буурахгүй байгаа нь аливаа эрсдэлд болгоомжгүй хайнга байдгийн ур уршиг болоод байгаа юм.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих