439 албан хаагч авлига авахгүй
НМХГ сахилга, хариуцлагыг дээшлүүлэх сарын аяны хүрээнд “Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг чандлан сахиж, авлигаас ангид ёс зүйтэй хяналтыг төлөвшүүлэн ажиллана” гэдгээ илэрхийлж “Авлигын эсрэг амлалт”-ын дэвтэрт 439 албан хаагч гарын үсэг зурлаа.
Ингэснээр төрийн албан хаагчид ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлүүдээс ангид байж, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй хүргэж байх юм.
bolod.mn
URL:













