Урд хөршид хутгаар зэвсэглэсэн этгээдүүд ахин хүний амин хүрчээ

fdb5bb581de2f3f8738230ad6738c2ce_0БЭЭЖИН. /ВВС/. Хятадын өмнөд нутгийн Хунань мужид хутгаар зэвсэглэсэн бүлэг этгээд халдлага үйлдэж, гурван хүн амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Хунань мужийн нийслэл Чанша хотын гудамжинд өнөө өглөө хутгаар зэвсэглэсэн этгээдүүд энгийн иргэдэд халджээ.
Халдагчдийн нэгийг нь цагдаа буудан хөнөөсөн аж.
Энэ сарын 1-нд Хятадын Юньнань мужид 29 хүний амь үрэгдэж, 143 хүнийг шархдуулсан халдлагын цочрол дарагдаагүй байгаа энэ үед уг хэрэг гарлаа.
Гэхдээ орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, нэг халдагч нь талх, нарийн боовны газар ажиллуулдаг гэсэн мэдээлэл байгаа бөгөөд маргааны дараа энэ халдлага болжээ.

 

Г.Доржханд

эх сурвалж: монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих